loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН САГСАН БӨМБӨГИЙН БАГ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН САГСАН БӨМБӨГИЙН БАГ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2024-07-26

ТӨВ АЙМГИЙН САГСАН БӨМБӨГИЙН БАГ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ Манай аймаг 2024 оныг "Залуучуудын манлайлал, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж уриа дэвшүүлсэн. Урианы жилийн болон гадаад харилцааны хамтын ажидлагааны хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын ивээл дор БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Улаан хотод 7 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Сагсан бөмбөгийн тэмцээнд С.Наранхүү дасгалжуулагчтай Төв аймгийн насанд хүрэгчдийн эрэгтэй баг амжилттай оролцож 3-р байр эзэллээ. Тэмцээнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нийт 24 баг тамирчид оролцлоо.