ТӨВ ЗАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Зуунмод хотын хүн амын өсөлт, хөгжлийг дэмжих хүрээнд авто замын сүлжээ, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төв хэсгийн 2.5 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх зураг төсөл бэлэн болсон. Үүний дагуу 2026 онд Цагаан хаалганы уулзвараас Төв үсчингийн уулзвар хүртэлх 1.5 км авто замын ажлыг эхлүүлж байна.
Замын өргөтгөлтэй холбоотойгоор нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн хашаа, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд иргэд, байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг аймгийн дарга Л.Төмөрчөдөр онцлон дурдлаа.
Энэхүү 4 эгнээ авто зам ашиглалтад орсноор замын нэвтрэх чадвар нэмэгдэж, Зуунмод хотын иргэд стандарт шаардлага хангасан авто замаар аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.
Бүтээн байгуулалтын зураг төслийг “Арт трасс”, ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр “Аасгалдай ХХК” тендерч шалгарч зам барилгын ажлыг эхлүүллээ.
