loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII олимпын наадамд оролцох Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын “Төв-Арж” багийн ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний | HuduuMN

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII олимпын наадамд оролцох Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын “Төв-Арж” багийн ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний

2024-07-25

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII олимпын наадамд оролцох Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын “Төв-Арж” багийн ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр ажиллахаар болжээ. Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр багшийн хувьд өмнө нь 2016 онд Рио-Де-Жанейро хотод зохион байгуулагдсан зуны XXXI олимпын наадамд оролцож байсан туршлагатай дасгалжуулагч юм. Төв сайхан нутгаас Олимпын их наадамд 5 дасгалжуулагч, 21 тамирчин оролцож байсан аж. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл, спортын их баяр цэнгэл зуны XXXIII олимпын наадамд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож байгаа Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын “Төв-Арж” багийн ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Enkhbayar Luvsandamba танд амжилтын дээдийг хүсэн ерөөе.