loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ЗАДЛААГҮЙ ЗАХИА" УСК ТӨВ АЙМГИЙН ҮЗЭГЧДЭД ХҮРЛЭЭ | HuduuMN

"ЗАДЛААГҮЙ ЗАХИА" УСК ТӨВ АЙМГИЙН ҮЗЭГЧДЭД ХҮРЛЭЭ

2026-02-25

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч  Б.Лхагвасүрэнгийн "Дутуу хээтэй тооно" жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Задлаагүй захиа" уран сайхны кино 21аймгаар тойрч, өнөөдөр Төв аймгийн "Монгол туургатан театр"-т хаалтын үзвэрээ толилууллаа.

Уг үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, их хүмүүний гэргий С.Баасан, түүний ач хүү С.Хабул болон киноны нийт уран бүтээлчид оролцлоо.

Энэ үеэр аймгийн удирдлагууд "Задлаагүй захиа" киноны уран бүтээлчдийг аймгийн шагналаар шагнаж, "Талархал", дурсгалын зүйл хадгалууллаа.