loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОН ТӨСЛИЙН УРАЛДААН"-ЫГ ЗАРЛАЛАА | HuduuMN

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОН ТӨСЛИЙН УРАЛДААН"-ЫГ ЗАРЛАЛАА

2024-07-24

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОН ТӨСЛИЙН УРАЛДААН"-ЫГ ЗАРЛАЛАА Тогтвортой хөгжлийн зорилтуудын 8 дахь зорилт болох "Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт" зорилгын хүрээнд Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бодлогын түвшинд нөлөөлөх, залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих шинэлэг шийдлүүдийг боловсруулж, турших, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хакатон юм. ХАМРАХ ХҮРЭЭ: Энэхүү хакатонд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, судалгааны институт, залуучуудын олонлог төлөөллийн багууд оролцох боломжтой. ТӨСЛИЙН СЭДЭВ: Хакатон нь Монгол Улсад залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байранд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гэж тодорхойлсон доорх дэд сэдвүүдийн хүрээнд шинэлэг шийдлүүдийг боловсруулахад чиглэнэ. Хүсэлтээ ирүүлсэн багуудаас материал бүрдүүлэлт, сэдвийн сонголтоос хамааруулан шилдэг 5 багийг сонгож хөтөлбөрт хамруулна. ШАЛГАРУУЛАЛТ: Төслүүдийн шалгаруулалт 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах ба 5 багаас шилдэг 3 төслийг шалгаруулна. ШАГНАЛЫН САН: 1-р байр: ₮500,000 (+Төслийн грант ₮3.000.000) 2-р байр: ₮300,000 3-р байр: ₮200,000 Бүртгэлийн хугацаа: 2024.07.25-с 08.10-ны өдрийн 18:00 цагт хаагдана. Бүртгүүлэх: https://forms.gle/A1ouwRrNPkbucMJb8 ☎️Холбоо барих: 99951706,99022446