loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА  | HuduuMN

ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2026-01-05

ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА 

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-аас 2026 оны 01 дүгээр сарын 20-ыг хүртэл  бүртгэх тул иргэн та цэргийн шинэчилсэн бүртгэлээ харьяа Багийн Засаг дарга дээрээ ирж бүртгүүлнэ үү. 

Цэргийн шинэчилсэн бүртгэлд дараах иргэд хамрагдана:

1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 18-50 нас:

18-50 насны байлдагч, ахлагч, түрүүч / цэргийн алба хаасан эрчүүд/

55 хүртэлх насны  Дунд офицер

60  хүртэлх насны ахлах офицер

2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн:

18-50 насны /цэргийн алба хаагаагүй эрчүүд/

18-50 Цэргийн чухал мэргэжилтэн бүхий эмэгтэйчүүд

Та цэргийн шинэчилсэн бүртгэлд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ:

Үүнд:

Цэргийн үүрэгтний үнэмлэх

Иргэний үнэмлэх 

Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.

Мөн цахимаар https://e-mongolia.mn/service/6066b41a98d87f1ba6ad6320 хамрагдаж болно.