loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
💯🥰ТНХ АВТОБУСАНД 3,2кг ЖИНТЭЙ ОХИН МЭНДЭЛЖ ЖОЛООЧ НАР ЭХ БАРЬЖ АВЧЭЭ😍🥰 | HuduuMN

💯🥰ТНХ АВТОБУСАНД 3,2кг ЖИНТЭЙ ОХИН МЭНДЭЛЖ ЖОЛООЧ НАР ЭХ БАРЬЖ АВЧЭЭ😍🥰

2026-01-12

Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн  Увсаас- УБ чиглэлд явсан автобус Завхан аймгийн Их-Уул сумыг өнгөрч 15 км-т явж байхад 29 настай жирэмсэн эмэгтэй гэнэт хүчтэй өвдөж эхэлжээ Чагнаа, Галбадрах нарын жолоодож явсан 44 зорчигчтой тус автобус замын хажуу руу зогсож жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авсан байна. 

     Шөнийн 01.10 цагт 3,2 кг жинтэй охин мэндэлж эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авчээ. 

      Өнгөрсөн оны 10 дугаар сард “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд мөн хүүхэд мэндэлж байсан.  Яаралтай үед шуурхай арга хэмжээ авсан жолооч болон зорчигч нарт халуун баяр хүргэе. 

     Мөн Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх охин хоёрыг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.

Шинэ оны босгон дээр тохиосон энэхүү баярт хариуцлагатай мөчийг хуваалцаж гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Бяцхан охин нь өлзий буянтай, эцэг эхийнхээ түшиг тулгуур болсон сайхан хүн болж өсөх болтугай

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ