Увс аймгийн аж ахуйн нэгж болон иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нь дэмжин орлогыг нэмэгдүүлэх, зах зээлийн холбоо тогтооход туслах, урамшуулан хөгжүүлэх зорилгоор “МИНИЙ МОНГОЛ-УВС ЦАГААН САР 2026” үзэсгэлэн худалдааг 2026 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус үзэсгэлэн худалдаанд Увс аймагт үйлдвэрлэсэн
Ноос, ноолууран бүтээгдэхүүн
Арьс, шир, оёмол бүтээгдэхүүн
Сүү, мах, гурил, гурилан бүтээгдэхүүн
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ
Барилгын материал, мод модон эдлэл
Аялал жуулчлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
зэрэг Увсад үйлдвэрлэсэн өргөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оролцоно.
“МИНИЙ МОНГОЛ-УВС ЦАГААН САР 2026”
2026-02-03
Төсөөтэй мэдээ