NLM байгууллага нь Монгол улсад 32 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд баруун бүс нутаг буюу Ховд, Баян-Өлгий аймгуудад 18 жилийн туршид төсөл хэрэгжүүлж байгаа бол энэ удаад үйл ажиллагааг өргөжүүлэн дараа жилээс Увс аймагт хүүхэд хамгааллын төслийг хэрэгжүүлэхдээ иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн тэгш хамруулах боловсролыг дэмжихэд түлхүү анхаарах юм. Төслийн зүгээс судалгаа мэдээнд үндэслэн аймгийн төвийн 5 цэцэрлэг, 3 сургуулийг сонгон ХБИ, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч боловсрох орчныг бүрдүүлсэн жишиг сургууль, цэцэрлэг бий болгохыү зорьж ббайгаа бөгөөд үүнд орон нутгийн дэмжлэг, сургууль, цэцэрлэгийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв. Увс аймгийн Засаг дарга аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ая тухтай зорчих гарц, зам дэд бүтцийг шийдвэрлэхэд бүх төрийн байгууллагуудад чиглэл өгч анхаарч ажиллаж байгааг дурьдаад NLM төслийг орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.