loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Увс аймгийн "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны хуралдаан боллоо. | HuduuMN

Увс аймгийн "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны хуралдаан боллоо.

2026-05-12

Увс аймгийн "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны хуралдаан боллоо.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын /2024.09.01-нээс үйлчилж эхэлсэн/ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар шийдвэр гаргах, уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий орон нутгийн орон тооны бус нэгжийг Аймгийн Засаг даргын 2025 оны А/176 тоот захирамжаар байгуулж, анхдугаар хуралдааныг “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны ажлын алба Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгууллаа. 

Хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдэд үйлчилгээг цогц байдлаар үзүүлж, тэдний хууль ёсны эрх ашиг хангах хорооны 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, 2026 оны 1-р улирлын байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч гэмт хэргийн  сэжигтэн, яллагдагч хохирогч хүүхдэд ямар төрлийн үйлчилгээг хэрхэн үзүүлсэн зэрэг ажлуудыг чиг үүргийн байгууллагууд хамтран санал солилцож ажиллалаа..

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь хэрэг хянан шийдвэрлэх тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, ял шийтгүүлсэн албадлагын арга хэмжээ авагдсан гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. 

Хурлаар

2025 оны ажлын тайланг танилцуулж

2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. 

  Мөн насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч хоёр хүүхдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцов.