СОЛОНГОС УЛСЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЕБС-ИЙН 4-Р СУРГУУЛЬД IT ЛАБОРАТОРИ АНГИ ТОХИЖУУЛЖ БАЙНА.
“Дэлхийн иргэн боловсрол” төслийн хүрээнд төрөлжсөн сургууль, лаборатори байгуулах зорилтын дагуу Солонгос улс, Инчон хотын Боловсролын байгууллага, “On Happy” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын 4-р сургуульд мэдээллийн технологийн лаборатори анги тохижуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ удаад Солонгос улсаас ирүүлсэн компьютер, тоног төхөөрөмжийг сургалтад бодитоор ашиглах, үр дүнтэй заах арга барилын талаар Инчон хотын багш нар Улаангом сумын мэдээллийн технологийн багш нарт сургалт зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд:
* “Уншаад, бичээд, алхах” хөтөлбөрийн агуулга
* Сургалтын систем, арга зүй
* AI ашиглан хичээл сургалтыг хөнгөвчлөх арга туршлага
зэрэг сэдвүүдийг хамруулж байна.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас уг лаборатори ангийн дотор тохижилтыг 2026 оны I улиралд багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.