Сургалтын зорилго нь ҮДСУ болон хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэлээ. Оролцогчид өөрчлөлтийн онол, логик загвар, гүйцэтгэлийн үзүүлэлт боловсруулах, мэдээлэл цуглуулах арга зүй зэрэг сэдвүүдийг судалж байна.
MERIT төслийн Канад Зөвлөх Рэймонд Жервэйс болон ХШҮ-ийн багийн ахлагч С.Дэлгэрмөрөн нар удирдан явуулж байна. Мөн 1 дүгээр сард явуулсан Сургагч багшийн сургалтаар бэтггэгдсэн аймгийн холбогдох албан хаагчид сургалтын зарим сэдвүүдээр хамтран чиглүүлж, сургалтыг хүргэж байна.