
ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ҮРГЭЛЖИД ГОЁЦГООЁ
ХVII-р жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дэргэдэх Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс
Архангай аймгийнхаа иргэдийн дунд "АМАР БАЙНА УУ? " фото зургийн уралдааныг зарлаж байна.
ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА
2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ыг дуустал Архангай Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар пэйж хуудсаар явагдана.
ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ
Тэмцээнд 1 оролцогч 1 зургаар оролцоно.
Үндэсний дээл хувцсаа өмссөн зургаар оролцоно.
Тэмцээнд оролцох зургийн Архангай Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар пэйж хуудсын чатаар хүлээж авна.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс оролцогчийн зурагт хувийн дугаар өгч, Архангай Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар пэйж хуудаснаа байршуулж, олон нийтээс хамгийн их санал (LIKE, SHARE, COMMENT) авсан байдлаар болон зурагт тавих шалгуурыг хангасан эсэхэд Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс томилогдсон шүүгчид оноо өгч шалгаруулна.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ШАЛГУУР
Пэйж хуудсанд LIKE дарсан байх
5 найзаа урьсан байх
Зураг JPG форматтай байх.
Нягтаршил сайтай байх.
Зургийн хамгийн дээд хэмжээ: 25 МB илүүгүй байх.
Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авах боломжгүй.
Тэмцээнд оролцож буй зурагт оролцогч ямар нэгэн байдлаар нүүрээ халхлаагүй байх
ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ
Тэмцээнд амжилттай оролцсон 3 оролцогчийг 2025 оны 02 сарын 14-ний өдөр шалгаруулж шагналыг гардуулна.
АРХАНГАЙ АЙМГИЙН ХАРЬЯАТ ХЭН БҮХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ./НАСНЫ АНГИЛАЛГҮЙ/