loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

Архангай аймгийн хэмжээнд 2023 оны аймаг, сумын газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөнд 19 суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 501 иргэнд 31.86 га, тариалангийн зорулалтаар 56 байршилд 70.42 га, аялал жуулчлалын зориулалтаар 9 сумын 13 байршилд 11.8 га, орон сууцны зориулалтаар 3 сумын 6 байршилд 6.13 га, ХАА-ын цогцолборын зориулалтаар 4 сумын 4 байршилд 2.6 га газар тус бүр олгогдохоор тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын чанартай зам дагуу 8 сумын 14 байршилд 4145 га газрыг шинээр суурьшил үүсэх боломжтой газар нутгаар төлөвлөөд байна.

Орон байр

2023 онд Булганхангай хороололд 4 байршлын 5.7 га талбайд 1000 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөөд байна.

Бизнес эрхлэлт

  1. Гарааны компаниудын орлогод ноогдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн хөнгөлнө.
  2. Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90%, дараагийн 3 жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө.
  3. Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна.
  4. Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно.
  5. Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч тооцно. Манай аймаг нь нийт 19 сумтай үүнээс дээрх заалтын дагуу 10 сум нь 500 км-ээс дээш буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 50%-ийн хөнгөлөлтөнд хамрагдахаар байна.

Татварын хөнгөлөлт

-Гарааны компаниудын орлогод ноогдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн хөнгөлнө.

Бусад

Архангай аймагт салбараа нээх, ажлын байр бий болгох томоохон аж ахуйн нэгжүүдийг татварын бодлого, газар олголт, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр дэмжин ажиллана.