loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМАГ 2025 ОНД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА | HuduuMN

АРХАНГАЙ АЙМАГ 2025 ОНД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2024-11-18

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзан, аймгийн хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар хэрэгжүүлсэн  үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, сайн туршлагын талаар санал солилцлоо. 

Уулзалтын дүнд Архангай аймагт хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, ундны усны аюулгүй байдлын чиглэлээр 2025 онд хамтран ажиллахаар болж, Эрдэнэбулган сумын 6-н багийн “Хүүхэд хамгаалагч” ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан 7 ширхэг таблетын дэмжлэг үзүүллээ.