loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН НУТАГТАА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО | HuduuMN

ОРОН НУТАГТАА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2024-09-13

Аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаа, ажлын байртай танилцаж, Экологийн шинжилгээний лабораторид хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийн зардалд 44 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон. Энэ хүрээнд Шүүх шинжилгээний хэлтэст 23 нэр төрлийн багаж, техник хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Экологийн шинжилгээний лабораторид 23 нэр төрлийн багаж, техник хэрэгслийг шийдвэрлэснээр ус, агаар, хөрс, ургамал, амьтны экологи эдийн засгийн үнэлгээ мөн байгаль орчинд учирсан хохирлын шинжилгээг орон нутагтаа хийх боломжтой болж байгаа юм.

Дашрамд энэ онд Шүүх шинжилгээний байгууллагын түүхт 80 жилийн ой тохиож байна. Тус байгууллагад ажиллаж байгаа ажилтан, алба хаагчид болон ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд та бүхэнд ойн баярын мэндийг хүргэе.