loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"Соёл урлагийн ажилтан"-ы өдрөөр Архангай аймгийн соёлын салбарынхан чуулж, баярын хурлаа хийж байна | HuduuMN

"Соёл урлагийн ажилтан"-ы өдрөөр Архангай аймгийн соёлын салбарынхан чуулж, баярын хурлаа хийж байна

2024-09-16

Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид "Соёл урлагийг дэмжих хөтөлбөрөө зарлалаа. Энэхүү хөтөлбөрт Шилдэг менежменттэй соёлын байгууллага, Шилдэг өвлөн уламжлагч, Шилдэг уран бүтээлч, Шилдэг ажилтан, Шилдэг угийн бичиг хөтлөгч өрхийг шалгаруулах, соёлын дурсгалт газрын гэрээт харуулуудыг урамшуулах, сумдын Соёлын төвийн хөгжим, техник хэрэгслээр бүрэн хангах зэрэг ажлууд багтжээ. Соёл урлагийг дэмжих хөтөлбөрөөр дамжуулан соёлын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн, иргэд олон нийтэд түгээх соёлын ажлын чанарыг сайжруулах зорилготой юм.