Тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад “Тамирчны алдар” арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шагнал гардууллаа.
Архангай аймгийн баг тамирчид энэ онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс спортын 13 төрөлд 208 медаль хүртсэн байна. Үүнээс 66 алт, 67 мөнгө, 75 хүрэл медаль тус тус багтаж байна.
Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 9 медаль, тив болон олон улсын чанартай тэмцээнээс 11 медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
2025 онд олон улс, улс, бүсийн чанартай аварга шалгаруулах 10 тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулсан юм.
2025 оны шилдэг спортын баг, тамирчид, дасгалжуулагчид, байгууллага, хамт олныг шалгарууллаа.
• Өвлийн спортын шилдэг тамирчин – Н.Мөнхтулга /цана/
• Пара спортын шилдэг тамирчин – Ц.Доржзодов
• Үндэсний спортын шилдэг тамирчин – Г.Оюуннаран /Үндэсний сурын харваа/
• Багийн спортын шилдэг баг тамирчид – Бадминтон /Д.Төрмандах ахлагчтай баг/
• Шилдэг дасгалжуулагч – Х.Цогтбаатар /даам/
• Шилдэг хамтлаг, клуб – 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон
• Шилдэг биеийн тамирын багш – Ц.Билэг-Өрнөх /Батцэнгэл сум/
• Пара спортын шилдэг дасгалжуулагч – Г.Самбууданзан
• Спортын шилдэг холбоо – “Хангайн хүчтэн” холбоо /Модон барилдаан/
• Ганцаарчилсан спортын төрлийн шилдэг тамирчин – О.Алтан-Очир /Модон барилдаан/
• Шилдгийн шилдэг тамирчин – Б.Эрмүүнзаяа /даам/




