“Биеийн тамир спортын бүтээлч сар” аяны хүрээнд зохиогдсон волейболын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй тус тэмцээний аваргуудад Аймгийн волейболын холбооны тэргүүн Д.Мөнбат, Архангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшин, БТСГ-ын волейболын дасгалжуулагч, Спортын мастер Б.Баттулга, Аймгийн волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гончигзув нар шагнал гардуулан баяр хүргэсэн юм.
Хөвгүүдийн ангилалд 22 бага өрсөлдсөнөөс
Нэгдүгээр байр: Т.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид
Хоёрдугаар байр: Э.Анхбаяр дасгалжуулагчтай 2-р сургуулийн баг тамирчид
Гуравдугаар байр: Г.Гэрэлт-Од дасгалжуулагчтай Өгийнуур сумын баг тамирчид
Охидын ангилалд 18 баг өрсөлдсөнөөс
Нэгдүгээр байр: Б.Баттулга дасгалжуулагчтай БТСГ-ын баг тамирчид
Хоёрдугаар байр: Т.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид
Гуравдугаар байр: Э.Анхбаяр дасгалжуулагчтай 2-р сургуулийн баг тамирчид тус тус медальт байранд шалгарлаа.