loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО | HuduuMN

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

УИХ-ын гишүүн, Монгол улсын гавьяат эмч Б.Бейсений  санаачилгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн зориулалт бүхий,  өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй тээвэрлэх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон туулах чадвар сайтай шинэ түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө.

Шинэ автомашин нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд алслагдсан сум, багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ингэснээр орон нутгийн иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Шинэ түргэн тусламжийн автомашинаар хангахад санаачилга гарган, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Б.Бейсенд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага болон нийт эмч, эмнэлгийн ажилтан болон ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.