Эрүүл мэндийн газрын даргын удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудын тарваган тахал өвчний тандалт, бэлэн байдал, халдварын сэргийлэлт, оношилгоо, тусламж үйлчилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны хэрэгжилтийг үнэлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын алба, яаралтай тусламжийн тасаг, халдвартын тасаг, нэгжүүд болон Жансая, Мейрим, Раушан, Шипагер өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хамруулан 2026 оны 08 дугаар сард дэмжлэгт хяналт, үнэлгээ хийж, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллалаа.
Тус хяналт, үнэлгээний үр дүнд илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байгууллагын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Цаашид тарваган тахал өвчний тандалт, эрт илрүүлэлт, мэдээлэл дамжуулалт, тусгаарлалт, халдварын сэргийлэлт, оношилгоо, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг тогтмол хангаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага сургуулилтыг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна.


