Цагааннуур чөлөөт бүсийн Захирагч бүсийн нутаг дэвсгэрт ажиллаж, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, барилга байгууламжийн ашиглалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа.
Ажлын хүрээнд бүсийн хөрөнгөд бүртгэлтэй шалган нэвтрүүлэх байр, зочид буудал, холбооны болон харуулын байр зэрэг үндсэн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, ашиглалтын явц, элэгдэл, эвдрэл болон аюулгүй байдлын асуудлыг тодорхойлон, цаашид шаардлагатай засвар, шинэчлэл, тохижилтыг үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн бүсийн хашаанд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажилтай танилцаж, бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, чанар, стандартын шаардлагыг ханган ажиллахын ач холбогдлыг онцлов.
Ажлын үеэр аж ахуйн нэгжүүдийн галын болон цахилгааны аюулгүй байдалд анхаарч, цахилгааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг галын болон цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, стандартыг чанд мөрдөж, галын дохиолол, гал унтраах хэрэгслийн бэлэн байдлыг хангах, цахилгааны тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу аюулгүй ашиглах, ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэг, дадлыг тогтмол дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо


