loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2024 ОНД 240 ХҮН ГАЛЗУУГИЙН ЭРСДЭЛД ӨРТСӨНӨӨС 50% НЬ 0-19 НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙЖЭЭ. | HuduuMN

2024 ОНД 240 ХҮН ГАЛЗУУГИЙН ЭРСДЭЛД ӨРТСӨНӨӨС 50% НЬ 0-19 НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙЖЭЭ.

2025-02-18

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2024 онд Галзуу өвчний эрсдэлд өртөж дархлаажуулалтанд хамрагдсан 240 иргэн байсан ба үүний тал хувийг нь хүүхдүүд эзэлж байна.

Галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдлуудаас эзэнтэй нохойд хазуулсан 195 хүн (81.25%) байгаа ба эзэнтэй нохойг галзуугийн эсрэг вакцинд бүрэн хамруулах, айл өрхүүд нохойгоо уяж, хариуцлагатай байх шаардлагатай байгааг ард иргэдэд зөвлөж байна.

Мөн ТАЛ хувийг нь хүүхдүүд эзэлж байгаа тул эцэх эхчүүд хүүхдүүдээ нохойд хазуулахаас сэргийлж, эрсдэлд өртсөн тохиолдолд вакциндаа бүрэн хамрагдахыг анхааруулж байна.

#галзуу_өвчнөөс_сэргийлье