loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОН/007 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗҮРХ СУДАСНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

МОН/007 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗҮРХ СУДАСНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-01

 Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 25 дахь жилдээ хэрэгжиж буй 5 дахь шатны төсөл болох “Монгол Улс дахь зүрх судлал, зүрх судасны мэс засал ба телемедицин – МОН/007” төсөл нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвд төвлөрөн хэрэгжиж байна.

 Тус төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар 2026 оны 08 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгтэй хамтран өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарыг зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр чадавхжуулах ажлын байрны сургалт зохион байгуулж, мөн зүрх судасны эмч нартай хамтарсан үзлэг, оношилгоо хийх бэлтгэл ажлыг ханган ажиллав.

 Сургалтыг Зүрх судасны үндэсний төвийн дарга Н.Лхаасүрэн, зүрхний эмч Т.Гэрэлмаа, Б.Цэдэвсүрэн нар удирдан зохион байгуулж, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

 Цаашид зүрх судасны өвчний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.