loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | HuduuMN

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-06-15

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Боловсролын яам болон NTV телевиз хамтран зохион байгуулж буй “Нэг мөр цэг тавья” хоёр дахь хэлэлцүүлэг боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь "Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтыг олон нийтэд танилцуулж, тулгамдсан асуудал болон шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын санал, байр суурийг сонсоход чиглэв. 

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, багш, хуульч, сэтгүүлч, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 102 хүн оролцлоо.