loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2023-2025 ОНД ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААСАН АЛБА ХААГЧИД ХАЛАГДАВ | HuduuMN

2023-2025 ОНД ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААСАН АЛБА ХААГЧИД ХАЛАГДАВ

Баянхонгор аймаг Засаг даргын тамгын газар

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмын дагуу 2023-2025 цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаасан алба хаагчдын гэрээг дуусгавар болгон цэргийн дүйцүүлэх албанаас халж,  II зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэн авч,  цэргийн үүрэгтний үнэмлэхийг олголоо. 

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан алба хаагчдад АЗДТГ-ын дарга Т.Хишигбаатар, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр нар цэргийн үүрэгтний үнэмлэхийг албан ёсоор гардуулан өгөв. 

Тус алба хаагчид цэргийн бэлтгэл сургалтад хамрагдахын зэрэгцээ түүхт 100 жилийн ой нь тохиосон  Галуут, Эрдэнэцогт, Баянлиг, Баянцагаан, Хүрээмарал, Бууцагаан, Өлзийт сумдын бүтээн байгуулалтад гар бие оролцон, олон ажил арга хэмжээг хийж гүйцэтгэсэн байна.