loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТАЛААР БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ  | HuduuMN

2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТАЛААР БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025-07-02

Элсэлтийн шалгалт нь  жил  бүр  Монгол Улсын хэмжээнд тухайн жилд болон өмнөх жилүүдийн төгсөгчдийг их, дээд сургуулиудад элсүүлэх зорилгоор авдаг шалгалт юм. Шалгалтын оноог 200-800 оноогоор дүгнэх бөгөөд сургууль бүр өөрийн босго оноог зарладаг. 

ЭШ дүнг Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргасан тусгай аргачлалаар тухайн шалгуулагчийн гүйцэтгэлд  тохирсон  анхны оноо,  хэмжээст оноо,  процентал оноо гэх гурван оноогоор дүгнэдэг.  Бидний сайн мэдэх ЭЕШ-ын хамгийн өдөр оноо болох 800 оноо нь хэмжээст оноо юм. Энэхүү 800 оноог тогтоохдоо тухайн жилд шалгалт өгсөн нийт төгсөгчдийн гүйцэтгэлийг харгалзан үздэг. 

Элсэлтийн 2025 оны шалгалтыг Баянхонгор сумын Номундалай сургууль дээр  06 дугаар сарын 18-21ны хооронд 42 багш, 12 зохион байгуулагч / багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, боловсролын улсын байцаагч/ нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй   комисс 10 төрлийн шалгалтаар 914 шалгуулагч, давхардсан тоогоор 2284 шалгуулагч шалгалтыг өгч, гаргасан зөрчилгүй амжилттай зохион байгуулсан.  ЭШ–ын оноог сургууль, хичээл, багш тус бүрээр дүгнэн гаргахад: Бэлтгэсэн сурагч нь  800 оноо авсан  4 багш, хоёр хичээлийн дундаж оноо нь 750-аас дээш 1 сурагч, 800 оноо авсан 4 сурагч байна. 

Аймгийн дундаж оноо 486,28 буюу өмнө оныхоос 13,32 оноогоор буурсан байна. Үүнтэй холбоотой  аймгийн Засаг даргын Орлогч Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг  нар Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд, Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, сургалтын  менежерүүдтэй уулзалт  хийв.

Боловсролын газрын Стастистик мэдээлэл, хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан  мэргэжилтэн  Л.Оюунбилэг аймгийн хэмжээний ЭШ-ын  дүн, түүнд хийсэн хяналт  шинжилгээний  талаар  дэлгэрэнгүй   танилцуулав.

Мөн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерүүд сургууль тус бүрийн ЭШ-ын дүнд хийсэн судалгаа, дүгнэлтийг танилцуулж, тулгарч байгаа  хүндрэл, бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.

Аймгийн Засаг даргын Орлогч Б.Наранбаяр Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад  ирэх хичээлийн жилд ЭШ-ын амжилтын ахиулах үүрэг чиглэл өгч, 2025-2026 оны хичээлийн жилд Боловсролын чанар, хүртээмжид илүү анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Мөн аймгийн бүх сумдын боловсролын салбарын  хүрээнд  өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулж, 2026 онд ЭШ-д ахиц гаргах оновчтой бодлогыг  тодорхойлон  хэрэгжүүлэх  шаардлагатай байгааг онцоллоо.

+7


All reactions:

14

Jamyansvren Altantsetseg and 13 others