loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Баянхонгор: БАЯНГОВЬ, ЗАГ СУМЫН ЗДТГ-ЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗОРИУЛАН АВТОМАШИН ОЛГОВ | HuduuMN

Баянхонгор: БАЯНГОВЬ, ЗАГ СУМЫН ЗДТГ-ЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗОРИУЛАН АВТОМАШИН ОЛГОВ

2025-07-02

Аймгийн хэмжээнд  Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх унаа тэргийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэн ажиллаж ирсэн. 

Энэ удаад Баянговь сумын ЗДТГ, Заг сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд зориулан "Prado - 150", "Тoyotg Xilux - 215" авто машинуудыг олголоо. 

Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, АЗДТГ-ын БОНХБТХОХ-ийн дарга Г.Энхбаяр нар түлхүүрийг энэ сарын 25-нд гардуулан, төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэв. 

Тун удахгүй Баянлиг, Баянцагаан, Эрдэнэцогт сумдын ЗДТГ-ууд шинэ автомашинтай болох аж.