loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН УДИРДЛАГА БАЯНХОНГОР АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАНКУУДЫН ЗАХИРЛУУДТАЙ ХОЛБОГДОХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙВ | HuduuMN

АЙМГИЙН УДИРДЛАГА БАЯНХОНГОР АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАНКУУДЫН ЗАХИРЛУУДТАЙ ХОЛБОГДОХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙВ

АЙМГИЙН УДИРДЛАГА БАЯНХОНГОР АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАНКУУДЫН ЗАХИРЛУУДТАЙ ХОЛБОГДОХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙВ

Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат өнөөдөр /2026.01.12/ Монгол банкны салбарын захирал Г.Олонбаяр болон аймагт үйл ажиллагаа явуулж буй банкуудын захирлуудтай уулзалт хийж, ААН, иргэдэд олгож буй зээл олголтын өнөөгийн түвшин, төрөөс гаргаж буй зээлүүдийн хувь хэмжээг тодруулж ярилцлаа.

Баянхонгор аймаг 2022-2025 оны хугацаанд 1187 өрхөд 96,8 тэрбумын ипотекийн зээл,
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 573 хоршооны 2227 малчин өрхөд 65.63 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ. Мөн Хүнсний хувьсгал, цагаан алт, атрын IV аяны хүрээн тодорхой зээлүүд гарчээ. 

Уулзалтын хүрээнд 2026 оноос УТААГ БУУРУУЛАХ үндсэн агуулгын хүрээнд иргэд, ААН, бизнес эрхлэгчдийн дунд
♻️Ногоон зээл олголтыг эрчимжүүлэх /зээлийн нөхцөл шаардлагын талаар холбогдох төрийн байгууллагтай хамтран иргэдэд мэдээлэл сурталчилгаагаа давхар сайтар хүргэх/
♻️Иргэн ААН-ийг дулааны насос /Heat Pump/, нарны панел, баттерей хураагуур суурилуулах болон бүтээгдэхүүн нийлүүлэхэд эх үүсвэрийн дэмжлэг гаргах
♻️Боловсролыг дэмжих жилийн хүрээнд нийгмийн хариуцлагын үр нөлөөг гарган хамтран ажиллахыг банкуудаас тус тус хүслээ. 
Уулзалтад Монголбанк, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжил, Ариг банкны удирдлагууд оролцов.