👮♀️ “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг эхлүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба нь CU болон GS25 брэндүүдтэй хамтран “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүллээ.
Энэхүү аян нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдэд хандсан өдөр тутмын анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.
✅ Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн
🧑🧑🧒🧒Эцэг эхийн хариуцлага, хараа хяналт сул байх,
🛜 Цахим орчны зохисгүй хэрэглээ,
👶 Хүүхдийн хүмүүжил төлөвшил,
✋Үе тэнгийн дарамт, дээрэлхэлт зэрэгтэй холбоотой байдгийг харуулж байна.
Иймд Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмд анхаарал, хайр, халамжийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг аяныг өрнүүлж байна.
💙 “Эрхэм нандин үрсээ — өдөр бүр анхаарч, чин сэтгэлээсээ хайрлая.”