ТӨРИЙН АРХИВЫН ХЭЛТЭС САН ХӨМРӨГТӨӨ ТУСГАЙ
ТӨРЛИЙН ЦУГЛУУЛГА БАРИМТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтэс аймгийн Засаг даргын 2025 оны А/615 дугаар захирамжаар Тусгай төрлийн цуглуулга баримтаар сан хөмрөгөө бүрдүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулж байна.
Тусгай төрлийн баримтад Гэрэл зураг, Ном, Сонин, Ураг төрлийн ном, Дуу дүрс, Танилцуулга, Урилга, Зөвлөмж, Одон тэмдэг, Шагнал, Зөвлөгөөн, Баяр наадам, Тамга тэмдэг, Зурагт хуудас, Урлагийн бүтээл, Шинэлэг ажил-туршлага, Аман өв зэрэг олон төрлөөр байгуулга, иргэдээс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.
Иймд байгуулга, иргэдийг дээрх ангиллын баримт материалаа Төрийн архивд шилжүүлж, хадгалуулан, хойч үедээ өвлүүлэх үйлсэд хамтран ажиллахыг хүсье ээ.