АЗДТГ: 8000 ГАРУЙ ХҮҮХДИЙН ХҮЙН ЭЭЖ, ЭХ БАРИГЧ н.СҮГЛЭГМААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
Хонгор нутгийн ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ амь тосч амьдрал бэлэглэх ариун үйлсэд 30 дахь жилдээ шамдан ажиллаж 8100 хүүхдийг өлгийдөн энэрэл жаргалаар тосон авч ээжид нь амлуулж, аавд нь золгуулж айл гэрт аз жаргал бэлэглэсэн ЭХ БАРИГЧ таны нөр их хичээл зүтгэлд тань халуун ТАЛАРХАЛ илэрхийлье.