loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯНХОНГОР АЙМАГТ ДУГУЙТ ЦАНЫ КЛУБУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА | HuduuMN

БАЯНХОНГОР АЙМАГТ ДУГУЙТ ЦАНЫ КЛУБУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-06-05 ~ 2026-06-07

БАЯНХОНГОР АЙМАГТ ДУГУЙТ ЦАНЫ КЛУБУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Баянхонгор аймагт Дугуйт цаны клубуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар Монголын цаны холбооны ажлын албаны дарга, ОУХМ Б.Очирсүх, цаны спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Д.Баттулга нараар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, аймгийн цаны спортын дасгалжуулагч Б.Энхцолмон нартай уулзалт хийлээ.

Тэмцээнийг 2026 оны 06-р сарын 05-07 өдрүүдэд аймгийн Шинэ суурьшилын бүсэд “Гэгээн Сумади” сургуультай хамтран зохион байгуулахаар тогтлоо. 

Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 150 гаруй багш дасгалжуулагч, тамирчид оролцоно

688032721_4291420457744104_1144304608504298673_n.jpg 675.52 KB