Монголын Татварын албанаас уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” энэ жил 27 дахь жилдээ тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт болдог уг арга хэмжээг Татварын албанаас энэ удаад 5 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд "Хэрэгцээнд үндэслэн зөвлөгч алба" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ үеэр улс болон орон нутгийнхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, татварын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласан аж ахуйн нэгж, иргэдийг алдаршуулдаг уламжлалын дагуу Баянхонгор аймгийн 2025 оны шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа.
Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:
Ж.Уламбаяр захиралтай "Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх" ХХК,
Т.Одгэрэл захиралтай "Залаагийн тээвэрчин" ХХК,
Ж.Өлзийбодьжав захиралтай "Баялаг-Өлзий" ХХК-иуд шалгарч, манлайллаа.
Мөн иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, 2025 оны шилдэг татвар төлөгч иргэнээр Х.Амартүвшин, П.Дашзэвэг нар тус тус шалгарсан байна.
Хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ нэр төртэй хэрэгжүүлж, эх орныхоо хөгжлийн түүчээ болсон Татвар төлөгч танд баярлалаа.
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ШАЛГАРЛАА
Төсөөтэй мэдээ