ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЖИНСТ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг говийн сумдын иргэдтэй хийх уулзалтаа Жинст сумаас эхлэв.
Уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Жинст сумын ИТХ-ын дарга Д.Наранбаатар, Засаг дарга Б.Алтанхуяг нар оролцлоо.
УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж байгаа ажил түүний үр дүн, Монгол улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өгөв.