Гонгандан дэдлин хийдийн хамба лам Б.Баянжаргал: Их Богд хайрхны төрийн тахилгад Ламын гэгээн, Гачэн гэгээн, Гүшри хувилгаан нарын хутагтууд маань оролцоно.
Мөн Гандантэгчинлэн хийд болон Монгол орны олон сүм хийдийн лам хуврагууд ирж, сүсэгтэн олондоо зориулан чуулж, шашин номын зан үйлээ хамтдаа хийх болно.
Эрхэм та бүхэн ёсыг сахиж, мууг тэвчин их хайрхны тахилгадаа бие сэтгэл зүйгээ бэлдэн оролцоорой.