Хүүхдийг ивээх сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийг танилцуулах нээлтийн уулзалт 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт боллоо. Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс , Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд болон төсөл хэрэгжих "Энхбүрд" өрхийн эрүүл мэндийн төв, 16-р цэцэрлэгийн удирдах ажилтнууд, эмч, багш нарын төлөөлөл оролцлоо. Энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой юм. Уулзалтын төгсгөлд Хүүхдийг Ивээх Сан болон зорилтод өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, харилцан хүлээх эрх, үүргээ тодорхойллоо.
Төсөөтэй мэдээ
2024.11.21