👏👏👏 ӨВ СОЁЛЫН ӨЛГИЙ-ТОРГОНЫ ЗАМ ИДРЭН
💯💯💯Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болон нутаг усны суу алдарт малчин Ш.ЦЭРЭНХҮҮ, П.ХУМБАН нарын гавьяат үйлсийг мөнхжүүлэн дуурсах ТЭМЭЭНИЙ УРАЛДААН 2025 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Идрэн баг, Хар Довон хэмээх газарт зохион байгуулагдана.
🥰 Тус үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан, Жинст, Богд Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт сумдын уяачид оролцох бөгөөд тэмээний уралдаанаас гадна Спортын болон Урлаг соёлын олон төрөлд тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж, ирсэн зочид, оролцогчдын дунд АЗЫН СУГАЛАА явагдах юм.
🤚🤚🤚 Говь нутгийн ажилч хичээнгүй эрхэм хүмүүсийн алдар гавьяаг мөнхжүүлэн дурсаж, Идрэн 4 дүгээр багийн төвийн нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ЖИЧ: Унаач хүүхдүүд бичиг баримтаа ЗААВАЛ авч ирсэн байхыг анхааруулъя
Лавлах утас:
☎️☎️☎️ 86600986, 88800194, 89896172