
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар Баянхонгор аймагт 2025.04.26-нд ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажил, улсын төсөвт шийдвэрүүлсэн арга хэмжээний тухайд мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсов.
Уулзалтад аймгийн удирдлагууд оролцож, иргэдээс гарсан зарим асуултад хариулт өглөө.
Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн зорилт, агуулгын хүрээнд сумдад тавих автозамын маршрут, төсөл хөтөлбөрийн үр дүн, түүний хэрэгжилтийн талаар санал солилцож, цаашид хэрхэх тухайд байр сууриа иргэд илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр аймгийн удирдлага, хуулийн салбарын дарга нартай уулзаж, зарим шаардлагтай тоног төхөөрөмжийг гардуулах бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар аймгийн төвийн иргэдтэй товлосон хуваарийн дагуу багийн уулзалтуудыг үргэлжлүүлэн хийх юм.