loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН САНААЧИЛГААР "НҮДЭЭ ХАМГААЛЬЯ" ҮЗЛЭГ ОНОШИЛГОО 2 ДАХЬ УДААГАА БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЖ БАЙНА | HuduuMN

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН САНААЧИЛГААР "НҮДЭЭ ХАМГААЛЬЯ" ҮЗЛЭГ ОНОШИЛГОО 2 ДАХЬ УДААГАА БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЖ БАЙНА

688873690_4291515024401314_632281693282223105_n.jpg 151.37 KB

УИХ-ын гишүүн,  ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар БНСУ-ын Пусан хотын нүдний эмч нартай хамтран зохион байгуулж буй “Нүдээ хамгаалья” үзлэг оношилгоог Баянхонгор аймагт 2 дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгуулж байна. 

Баянхонгор аймгийн хувьд байгалийн эрс тэс, хуурай уур амьсгалтай тул иргэд нүдээ тогтмол хамгаалж чадахгүйгээс хараа муудах, нүдний үрэвсэлт өвчин, нүдний салстын хуурайшилт зэрэг эмгэг өөрчлөлтүүд түгээмэл тохиолддог.

Иймээс уг арга хэмжээг Б.Батцэцэг сайд санаачлан төрөлх нутагтаа  БНСУ-ын Пусан хотын Южин нүдний шилний газрын эмч нарын багийг урьж ирүүлэн хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. 

Эхний арга хэмжээний хүрээнд иргэдийн харааг шалгаж, харааны шил тааруулан, харааны шил шаардлагагүй, хараа тааруулах боломжгүй иргэдэд нарны шилийг өөрсдийн сонголтоор өгч, сайн чанарын харааны шилийг 582 хүнд, нарны шилийг 528 иргэнд тус тус хүлээлгэн өгч, харааны шил тааруулахаар захиалга өгсөн 155 иргэнийг сайн чанарын нүдний шилтэй болгосон юм. 

Тэгвэл энэ жилийн хувьд мөн БНСУ-ын Пусан хотын Южин нүдний шилний газрын эмч нарын багтай хамтран аймгийн төвөөс 40-өөс дээш насны 800 хүн, хөдөөгийн 20 сумдаас 200, нийт 1000 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, нүдний шил тааруулахаар мэргэжлийн баг ажиллаж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр оролцохдоо "Нүд бол хүний хамгийн чухал эрхтэн. Хүмүүн бид ертөнцийг бүрэн дүүрэн харж чадахгүйгээр тодорхой бэрхшээлүүд тулгардаг. Ийм асуудал, хүндрэл бэрхшээлтэй манай иргэдэд  үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө  өгөөд зогсохгүй газар дээр нь харааны шил, нарны шил  үнэ төлбөргүй олгож буй та бүхэнд аймгийнхаа иргэдийн өмнөөс талархсанаа илэрхийлье" гэв. 

Солонгосын нүдний шилний газруудтай  яг ижил, чанарын өндөр түвшний  харааны болон нүдний шилнүүдийг манай иргэдэд олгохоороо давуу талтай энэ үйлчилгээнд   40-өөс дээш насны харааны бэрхшээлтэй иргэд хамрагдаж байгаа юм. 

Дээрх иргэд хараагаа оношлуулснаар Солонгос улсад шилийг тааруулж улмаар  сарын дараа гар дээрээ хүлээн авах болно.

Үзлэг оношилгоо 2 өдрийн турш АЗДТГ-ын хурлын танхимд үнэ төлбөргүй үргэлжилнэ.