Батлан хамгаалахын дэд сайд, Хошууч генерал Д.Баасандамбаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт ажиллалаа.
Дэд сайд Д.Баасандамбыг аймгийн удирдлага хүлээн авч уулзаж, 2026 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, орон нутагт батлан хамгаалахын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй талаар ярилцлаа.
Уулзалтын дараа Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага болон төрийн байгууллагуудын дарга удирдлагуудад "Цогц батлан хамгаалах бодлого", "Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги" сэдвүүдээр илтгэл тавьлаа.
