НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙНХАН БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Мугаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 05 дугаар сарын 04-ны өдөр ажиллалаа.
Бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга П.Отгонбаяр нар хүлээн авч уулзав. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд болон орон нутгийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Засаг даргын Тамгын газрын дарга П.Отгонбаяр уулзалтын үеэр 2017-2022 онд хэрэгжсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр шимийг дурдаад тогтвортой байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Францийн ард түмний дэмжлэгээр хэрэгжих “Алслагдсан сумдын хүүхдийг чанартай, хүртээмжтэй боловсролд хамруулах төсөл”-ийг Боловсролыг дэмжих жилийн ажлын хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд төслийг хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээ, орон нутгийн хэрэгцээ шаардлагын тухайд санал солилцов