Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Г.Жамбалдоржийг Хонгор нутгийн түмнээс Ланд -300 маркын автомашинаар мялаахаар болсон.
Мялаалгыг Баянхонгор аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат, ИТХ-ын дарга Б.Батсуурь нар нийт иргэдээ төлөөлөн гардууллаа.
Улсын начин маан цолны мялаагаа “Тэргүүн Богд” дэвжээнийнхэн буюу Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, хүчний дасгалжуулагч багш О.Намнанжанцан нарын хамт хүндэтгэн хүлээн авав