ЗАГ СУМД “ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭГ БАЙГУУЛСАН БАЙНА
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар,
Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагаа, хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, Хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор иргэд, төрийн албан хаагч, сурагчид руу чиглэсэн сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж 105 хүн эрх зүйн сургалтад хамрагдаж мэдэх эрхээ хангасан байна.Энэ үер гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр оруулан идэвх санаачилга гарган хамтран ажиллаж байгаа иргэдэд талархал, гарын бэлэг гардуулсан байна