СУМДЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД СУРГАЛТ ХИЙВ
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр халалмжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын газар хамтран нийгмийн салбарын бодлого, чиглэл, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Баянхонгор, Баян-Овоо, Баянцагаан, Баацагаан, Баянговь, Богд, Бууцагаан, Гурванбулаг, Заг, Өлзийт, Жаргалант, Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтүүд хамрагдав.
Мөн аймгийн Үйлдвэрчний эвлэлээс “Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлцэл”-ийн талаар мэдээлэл өглөө.