ИХ БОГДЫН ТӨРИЙН ТАХИЛГА, НОМГОН ХАЙРХЫН ТАХИЛГА, ЭХ ҮРСИЙН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ ЛАМЫН ГЭГЭЭН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ламын гэгээн зуны тэргүүн сарын шинийн нэгэнд төрөлх нутагтаа морилоод байна.
Тэрбээр Их Богдын төрийн тахилга, Номгон хайрхны тахилга, Эх үрсийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах ажлын хэсийн ахлагч нартай уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд байгаль экологид халгүй, ээлтэй байдлаар төрийн тахилгын жаяг ёс, шашны зан үйлийн хүрээнд хэрхэн зохион байгуулалтыг хангах талаар ажлын хэсгүүдэд зөвлөгөө өгч, эх үрс, өндөр настнуудад чиглэсэн тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний тухайд танилцуулав.
Уулзалтад аймгийн Засаг дарга Э.Энхбат болон тухайлсан ажлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгүүд оролцож, зарим зүйлээр Ламын гэгээнээс тодруулга авлаа