БАЯНХОНГОР-ШАРГАЛЖУУТ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 50 ХУВЬДАА ХҮРЭЭД БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймагт хэрэгжиж буй томоохон төсөл болох Баянхонгор – Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто замын гүйцэтгэл 50 хувьдаа хүрээд байна. Ажлын төлөвлөгөөний дагуу нийт 54.18 км урттай замыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Баянхонгор аймаг болон Өлзийт, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх тус замаар жилд зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5000 хүн зорчиж, дамжин өнгөрдөг байна.
Уг замыг ашиглалтад оруулснаар Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, орон нутгийн иргэдийн орлого өсөх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлнэ гэж тооцож байна.
БАЯНХОНГОР-ШАРГАЛЖУУТ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 50 ХУВЬДАА ХҮРЭЭД БАЙНА
2026-05-22
Төсөөтэй мэдээ