
Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Нэгдсэн эмнэлэг, 20 сумын Эрүүл мэндийн төвүүдийн хоол эмчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 10,000,000 төгрөгний өртөг бүхий стандартын шаардлага хангасан 410 ширхэг эмчилгээний хоолны иж бүрдэл тавгийг эмнэлгүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй ор бүхий эрүүл мэндийн байгууллага нь эмчилгээний хоолны заавар, стандартыг мөрдөн ажилласнаар өвчний улмаас хямарсан эрхтэн системийг нөхөн сэргээх, гамнах, өвчин хүндрэхээс сэргийлэх, эдгэрэлтийн хугацааг богиносгох ач холбогдолтой байдаг.
Иймээс эмнэлгүүдийг эмчилгээний хоолны иж бүрдэл тавгаар хангаснаар Эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан эмнэлзүйн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ бий болох, хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшлэх, хоол, шим тэжээлийн мэдлэг нэмэгдэх, шим тэжээлийн тэнцвэртэй байдлыг хангасан, бие махбодод чухал үүрэгтэй үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийг агуулсан хоолоор хангах, орон нутагт эмчилгээний хоолны нэр төрөл, чанар хүртээмж сайжирч, эмнэлзүйн хоолны тогооч нарын ур чадвар нэмэгдэх ач