
Дани-Монголын нийгэмлэг, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-ын төв байгууллага нь Монгол улсын есөн газарт Дани Вант Улсын CISU /Иргэний нийгмийн хөгжлийн нэгдсэн байгууллага/ -ын санхүүжилтээр “Орон нутгийн иргэдийн дасан зохицох чадвар-хоршоодыг хөгжүүлэх нь” туршилтын төслийг 1 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Баянхонгор аймаг нь сонгогдсон аймгуудын нэг бөгөөд энэ хүрээнд 2025 оны 04 сарын 02-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг төслийг хэрэгжүүлэх талаас байгууллаа.
Төслийн хүрээнд 125 хүнд хоршооны сургалт явуулах, 25 хүнтэй хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа бүхий хоршоо байгуулж ажиллах юм.
Монгол улсын “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хоршоо байгуулсан Баянхонгор аймгийн малчдид сургалтад хамрагдаж, хоршооны ач холбогдол, санхүүгийн тайлан гаргах, хариуцлагатай тогтвортой үйл ажиллагаатай хоршоо байгуулах талаар чадвар эзэмших болно.