loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
3 СУМЫН 60 СУРАГЧ ЭХ ОРНЫХОО ТОРГОН ХИЛТЭЙ ТАНИЛЦЛАА   | HuduuMN

3 СУМЫН 60 СУРАГЧ ЭХ ОРНЫХОО ТОРГОН ХИЛТЭЙ ТАНИЛЦЛАА

2026-09-29

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас Цэргийн штабын зохион байгуулснаар Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн 60 гаруй сурагч “Сурагчид торгон хил дээр” арга хэмжээнд оролцлоо. 

Эх орны дархан хилийг сахин хамгаалж буй хилчдийн алба, үйл ажиллагаатай танилцаж, тэдний эх орныхоо төлөө өргөсөн тангараг, үнэнч зүтгэлийг хүндэтгэн дээдлэх нь сурагчдын хувьд үнэ цэнтэй туршлага болж байна.

Тус арга хэмжээ нь сурагчдад эх орон, газар шороо, улсын хил хязгаарын үнэ цэнийг ойлгуулах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал үйл ажиллагаа боллоо.